БНСУ-д хязгаарлалтын арга хэмжээг сунгажээ

БНСУ-д “COVID-19”-ийн эсрэг авсан хязгаарлалтыг дахин нэг сараар сунгажээ. Үндэсний хэмжээний томоохон баяр тохиох гэж байгаатай холбогдуулан энэхүү арга хэмжээг авсан байна. Эрүүл мэндийн салбарын удирдлагууд энэ сарын 20-22-ны хооронд болох намрын ургац хураалтын баярын үеэр иргэдийн аялал, зугаалга нэмэгдэхтэй холбогдуулан коронавирусний халдварын тархалт дахин дэгдэх вий гэдгээс болгоомжилж байгааг мэдээллийн “Yonhap” агентлаг уламжилжээ. Өмнө нь дөрвөөс дээш хүн нэг дор цугларахыг хориглох журам улс даяар хэрэгжиж байсан боловч шинэчилсэн журмын дагуу нийслэлийн бүсэд зургаа хүртэлх хүн цугларахыг зөвшөөрөөд байгаа юм. Түүнчлэн нийслэл Сөүл хотын ихэнх бүсэд байрлах зоогийн газар болон шөнийн цэнгээний газруудыг оройн 21 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрч … Continue reading БНСУ-д хязгаарлалтын арга хэмжээг сунгажээ